A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-9-21-ний өдрийн 380-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2002 оны 2 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 31

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Нийтийг хамарсан ажил зохион байгуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Нийтийг хамарсан ажлыг дээрх журмын дагуу зохион байгуулж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай..

3. Яам, агентлаг, холбогдох бусад байгууллагын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийтийг хамарсан ажлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай уялдуулан зохион байгуулж байхыг холбогдох сайд, дарга нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын З-ны өдрийн 87 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.