A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2000 оны 10 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 158

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Их сургууль, коллежийн зарим суралцагчийн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталж, 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсүгэй.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.

(Энэ тогтоолыг 2008-05-14-ний 177-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР