- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн даргын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хя

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн даргын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хянаж бүртгэх журам /
(Энэ тогтоолыг 2010-05-19-ний өдрийн 119-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 8
Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн даргын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хянаж бүртгэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрээ тухай бүр хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл (сонин)-ээр мэдээлж байхыг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1993 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 162, 1997 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 178 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
