A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Улсын сайн малчин шалгаруулах журам, Улсын тэргүүний тариаланч хамт олон, улсын тэргүүний тариаланч шалгаруулах журам
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Улсын сайн малчин шалгаруулах журам, Улсын тэргүүний тариаланч хамт олон, улсын тэргүүний тариаланч шалгаруулах журам /

2001 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 150

(Энэ тогтоолыг 2009-03-12-ны өдрийн 70 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Улсын сайн малчин шалгаруулах журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Улсын тэргүүний тариаланч хамт олон, улсын тэргүүний тариаланч шалгаруулах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай

(Энэ тогтоолын 1,2 дугаар хавсралтад 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон).

2. Улсын сайн малчин, Улсын тэргүүний тариаланч хамт олон, тэргүүний тариаланч шалгаруулан шагнахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төвлөрсөн төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.