- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 275-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 275-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 20
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
(2011-04-13-ны 122-р тогтоолоор Журмын 5.1-д нэмэлт орсон, 2011-12-21-ний 361-р тогтоолоор журмын 1, 3 дахь заалтад нэмэлт, өөрчлөлт орсон).
2. Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд хилийн мэргэжлийн хяналт /эрүүл ахуй, халдвар судлал, ургамал хорио цээр, мал эмнэлэг, стандарт, хяналт баталгаажуулалт/-ын чиглэлээр хяналт шалгалт хийх бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээг 2003 оны 2 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Улсын мэргэжлийн хяналтын газар (Д.БАТБААТАР)-т даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн мэргэжлийн хяналтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
