A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам, магадлан шинжлэх ажлын шалгуур/ ЗГ-ын 2013-11-23-ны 384-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

2002 оны 12 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 246

Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам, магадлан шинжлэх ажлын шалгуур"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм, журам батлах тухай" Засгийн газрын 1998 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА