A

A

A

Бүлэг: 1979

/ЗГ-ын 2006 оны 288 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг бүрдүүлэх, зарцуулах журам/

2002 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 178

Харилцаа холбооны тухай хуулийн 5.1.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг бүрдүүлэх, зарцуулах журмыг хавсралт ёсоор баталсугай.

2. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР