A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ"Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам"

2004 оны 5 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 111

(Энэ тогтоолыг 2011-03-02-ны 62-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

Төрийн албаны тухай хуулийн 21.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам, жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1995 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 215 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР