A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 123

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам/

Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай

2. Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг батлагдсан төсөвтөө багтаан 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс энэ журмын дагуу олгохыг Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт зөвшөөрсүгэй. .

3. "Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох тухай" Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 261 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 61

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57.2.3, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.3, 9.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" /Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам/ Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 123 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН