A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ/ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам /

Дугаар 124

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг шилдэг бүтээл туурвиж монголын утга зохиолын хөгжил, ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд чухал хувь нэмэр оруулсан зохиолч, яруу найрагч, шүүмжлэгч нарт олгож байсугай.

2. Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журмыг хавсралт ёсоор баталсугай..

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал эрхлэх комиссын бүрэлдэхүүн, уг шагналыг олгох журмын тухай" Засгийн газрын 1993 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 401

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын тухай хуулийн 8.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 124 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН