- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ /Цэрэг, цагдаагийн багийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд бэлтгэх, оролцуулах ас

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2003 оны 7 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 177
Улаанбаатар хот
ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ /Цэрэг, цагдаагийн багийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд бэлтгэх, оролцуулах асуудлыг зохицуулах зөвлөлийн ажиллах журам/
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
"Цэрэг, цагдаагийн багийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд бэлтгэх, оролцуулах асуудлыг зохицуулах үүрэг бүхий зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 1 дүгээр, "Цэрэг, цагдаагийн багийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд бэлтгэх, оролцуулах тухай асуудлыг зохицуулах зөвлөлийн ажиллах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА
Текст томруулах
A
A
A
