A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Магадлан шинжлэх хэсгийн ажиллах журам, Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгох журам, “Өмчлөх эрхийн гэрчилгэ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 106

Улаанбаатар хот

ЖУРАМ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Магадлан шинжлэх хэсгийн ажиллах журам, Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгох журам, "Өмчлөх эрхийн гэрчилгээний загвар, Сууц өмчлөгчдийн холбооны үлгэрчилсэн дүрэм/

Орон сууц хувьчлах тухай хуулийн 13, 18 дугаар зүйлийн З дахь хэсэг, Дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсгийн заалтуудыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Магадлан шинжлэх хэсгийн ажиллах журам"-ыг 1 дүгээр хавсралтын, "Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгох журам"-ыг 2 дугаар хавсралтын, "Өмчлөх эрхийн гэрчилгээний загвар"-ыг З дугаар хавсралтын, "Сууц өмчлөгчдийн холбооны үлгэрчилсэн дүрэм"-ийг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Сууц өмчлөгчдийн холбоог бүртгэх журмыг баталж мөрдүүлэхийг Хууль зүйн сайд Ж.Амарсанаад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.НЯМДАВАА