A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2003 оны 7 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 172

Тэмдэгтийн хураамжийн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны З дугаар сарын 26-ны өдрийн 75 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын виз олгох журам"-д "Визийн хураамжийн хэмжээ" гэсэн Зургадугаар бүлгийг хавсралт ёсоор нэмж, үүнтэй холбогдуулан мөн журмын Зургаа, Долдугаар бүлгийг Долоо, Наймдугаар бүлэг болгон өөрчилж, 4.7-д "Тэмдэгтийн хураамжийн хуульд" гэснийг "Тэмдэгтийн хураамжийн хууль болон энэхүү журамд" гэж өөрчлөн найруулсугай.

2. Энэ тогтоолыг "Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд өөрчлөлт оруулах тухай" 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болгох өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН