- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2006 оны 51 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

/ЗГ-ын 2006 оны 51 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 277
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
"Журам батлах тухай" Засгийн газрын 2002 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 161 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам"-д дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:
1. Журмын 3.4-т дор дурдсан заалтуудыг нэмэх:
"Арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа хийх, асуудал тодорхойлох зэрэг бэлтгэл хангахтай холбогдсон арга хэмжээг авч эхэлж байгаа бол ажлын түвшинг харгалзан 10.0 /0-20.0/ хувийн биелэлттэй байна гэж үзнэ"
2. Журмын 2.5.2-ыг "УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Засгийн газарт өгсөн үүрэг, чиглэл, зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн" гэж, 2.5.3-ыг "Сайд, аймаг, нийслэлийн Засаг даргаас яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт" гэж, 2.5.4-ийг "Төсвийн ерөнхийлөн захирагч /сайд/ нараас аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт" гэж, 2.6.5-ыг "Аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт /зорилт нэг бүрээр/" гэж, 2.7.2-ыг "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын болон аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийг тухайн онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Засгийн газрын хөтөлбөрүүд, аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийн тухайн онд хүрсэн түвшин нь тодорхой тоо, хувиар илэрхийлэгдсэн байна" гэж, 2.9-ийг "Аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний үүргийн биелэлтийн үнэлгээг үр дүнгийн гэрээ байгуулсан төсвийн ерөнхийлөн захирагч /сайд/ бүр өгнө" гэж, 3.1-ийг "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Засгийн газрын үндэсний хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт нэг бүрийн гүйцэтгэлийг өссөн дүнгээр гаргаж, тухайн зорилтын шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулж хувиар илэрхийлэн дундаж оноогоор дүгнэнэ" гэж, 3.2-ыг "Төсвийн ерөнхийлөн захирагч /сайд/-аас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гэрээ болон төсвийн ерөнхийлөн захирагч нарын ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг худалдан авах болон нийлүүлэх бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлтийн гүйцэтгэлийг хүрэх түвшинд харьцуулан хувиар илэрхийлж дундаж оноогоор дүгнэнэ" гэж, 3.4-ийн "Бэлтгэл ажил бүрэн хийгдсэн, тодорхой хэмжээнд ажил эхэлсэн бол 37.5 хувь /25.0-50.0 хувь/" гэсэн заалтыг "Бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн, ажил тодорхой хэмжээнд эхэлсэн бол хийгдэж буй ажлын түвшинг харгалзан 50.0 хувь" гэж, 3.4-ийн "Тухайн заалтад тусгагдсан асуудал боловсруулалтын шатанд байгаа бол хийгдэж буй ажлын түвшинг харгалзан 12.5 хувь /10-25.0 хувь/-ийн биелэлттэй байна" гэсэн заалтыг "Тухайн заалтад тусгагдсан асуудлыг шийдвэрлэх бэлтгэл ажил хийгдэж дуусаад боловсруулалтын шатанд байгаа бол хийгдэж буй ажлын түвшинг харгалзан 30 хувь" гэж тус тус өөрчлөн найруулсугай..
3. Журмын 2.2-т "... тайланг дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор" гэснийг "... тайланг дараа оны 4 дүгээр сарын 15-ны дотор" гэж, 2.5-ын "Үйл ажиллагааны тайлан" гэснийг "Үйл ажиллагааны үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан" гэж, 2.6-гийн "Үйл ажиллагааны тайлан нь дараахь хавсралтаас бүрдэнэ" гэснийг "Тайлан нь дараахь хавсралтаас бүрдэнэ" гэж, 2.6.4-ийн "/арга хэмжээ нэг бүрээр/" гэснийг "/зорилт нэг бүрээр/" гэж, 3.3-ын "Т-төлөвлөгөө буюу өмнөх оны гүйцэтгэл" гэснийг "З-зорилт буюу хүрэх түвшин" гэж, 3.4-ийн 1 дэх заалтын "... үр дүн гарсан бол 100 хувь" гэснийг "... үр дүн гарч, тогтворжсон бол 100 хувь" гэж, 3.4-ийн 2 дахь заалтын "... үр дүн нь зарим хэмжээгээр гарч эхэлж байгаа бол 87.5 хувь" гэснийг "... гол үр дүн нь гарч эхэлж байгаа бол 90.0 хувь" гэж, 3.4-ийн 3 дахь заалтын "62.5 хувь" гэснийг "70.0 хувь" гэж тус тус өөрчилсүгэй.
4. Журмын 2.5.5, 2.6.7, 2.7.3, 2.10, 2.12 болон "Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээг тооцох аргачлал"-ыг баталсан 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ"-г хавсралт ёсоор өөрчлөн найруулсугай.
Текст томруулах
A
A
A
