A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Киноны шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам/

Дугаар 278

Соёлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Киноны шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журмыг хавсралт ёсоор баталсугай

2. Киноны шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад багтаан санхүүжүүлж байсугай..

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД