- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны явц байдалд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нь ү

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны явц байдалд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нь үнэлэх журам/
1999 оны1 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 4
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны явц байдалд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нь үнэлэх журмыг хавсралтаар баталсугай.
2.Жилийн эцэст өндөр үнэлгээ авсан аймаг, нийслэл, яамдыг урамшуулах шагналын хөрөнгийг 1998, 1999 онд Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж, цаашид уг шагналын эх үүсвэрийг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайдад зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Гадаад харилцааны сайд бөгөөд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.ТУЯА
Текст томруулах
A
A
A
