A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖАГСААЛТ, ҮНЭЛГЭЭ,ТӨЛБӨР, ХУРААМЖИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

1995 оны 8 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 152

Ан агнуурын тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай Монгол Улсын хуулиудийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1."Ховор ан амьтны жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралтын, "Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ"-г 2 дугаар хавсралтын, "Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн хувь,хэмжээг"-г 3 дугаар хавсралтын, "Ан амьтны олзворын жишиг үнэ"-ийг 4 дүгээр хавсралтын, "Гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр агнуулах ан амьтны зөвшөөрлийн төлбөр, хураамжийн хэмжээ"-г 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тогтоолын 3 дугаар хавсралтаар тогтоосноос бусад ан амьтныг агнах, барих, гадаадад гаргах төлбөр, хураамжийн хувь хэмжээг тухайн ан амьтны тархац, экологи-эдийн засгийн ач холбогдол, агнах барих зориулалтыг харгалзан тухай бүр тогтоож байхыг Байгаль орчны яам /З.БАТЖАРГАЛ/-д зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Байгаль орчны сайд З.БАТЖАРГАЛ