A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын сайн малчин шалгаруулах журам, Улсын тэргүүний тариаланч хамт олон шалгаруулах журам//
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын сайн малчин шалгаруулах журам, Улсын тэргүүний тариаланч хамт олон шалгаруулах журам//

1997 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатархот

Дугаар 32

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1."Улсын сайн малчин шалгаруулах журам"-ыг 1 дүгээр, "Улсын тэргүүний тариаланч хамт олон шалгаруулах журам"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Улсын сайн малчин, Улсын тэргүүний тариаланч хамт олны шагналд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган гаргаж байхыг Сангийн сайд П.Цагаанд даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын сайн малчин", "Улсын тэргүүний тариаланч" шалгаруулж байх тухай Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 228 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН