- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Яам,тохируулагч агентлагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичгийг хянаж бүртгэх журам/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Яам,тохируулагч агентлагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичгийг хянаж бүртгэх журам/
1997 оны 8 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 178
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Яам,тохируулагч агентлагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичгийг хянаж бүртгэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичгийг Хууль зүйн яаманд хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсний дараа нийтэд мэдээлж, сурталчлах арга хэмжээ авч байхыг яам, тохируулагч агентлагийн удирдлагад үүрэг болгосугай.
3.Яам, тусгай газрын /хуучин нэрээр/ бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан тэдгээрээс урьд өмнө нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн баримт бичгийг нэг бүрчлэн хянаж, шаардлагатай гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөн шинэчилж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, бүртгэлд байгаа эрх зүйн баримт бичгийн хувьд хууль тогтоомжид нийцүүлэн шинэчилж өөрчлөх арга хэмжээг энэ оны Ш улиралд багтаан авч хэрэгжүүлэхийг яам, тохируулагч агентлагийн удирдлагад, энэ талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхийг Хууль зүйн сайд Ж.Амарсанаад даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1993 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 78 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
