- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2001 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 72
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын виз олгох журмыг хавсралт ёсоор баталсугай.
2. Монгол Улсад гадаадын иргэдийн зорчих визийн хуудасны загварыг 2001 оны П улиралд багтаан шинэчлэн батлахыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуунд, визийн хуудсыг хэвлүүлэх болон бусад арга хэмжээнд шаардагдах зардлын тооцоог хийж 2002 оны төсөвт тусгахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд тус тус даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 110 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
