A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах тухай журам//

1996 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 38

"Бага, дунд боловсролын тухай Монгол улсын хууль"-ийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, "Дээд болосрлын тухай Монгол Улсын хууль"-ийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1."Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах тухай журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Ерөнхий боловсролын сургуулийг ойрын таван жилд багтаан мэргэжлийн багшаар хангах арга хэмжээ авахын зэрэгцээгээр бүх шатны сургуульд багшилж байгаа багшийн мэргэжил эзэмшээгүй иргэнийг 1996-1998 онд сурган хүмүүжүүлэх боловсрол олгох сургалтад хамруулах арга хэмжээ авахыг Шинжлэх ухаан, боловсролын яам /С.ТӨМӨР-ОЧИР/-д даалгасугай.

/Дээрх журмын дагуу, багшлах эрх авсан цэцэрлэгийн болон бага ангийн багш, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын цалингийн жишгийг 1997 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлийн дагуу цалингийн сандаа багтаан өөрчлөхийг төсвийн захирагч нарт Засгийн газрын 1997 оны 185 дугаар тогтоолоор зөвшөөрсөн. /

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ