- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах журам/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах журам/
2000 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 56
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Гэгээрлийн сайд бөгөөд Цөмийн энергийн комиссын дарга А.Баттөрд даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 1991 оны 260 дугаар тогтоолоор баталсан "Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл олгох журам"-ын хавсралтын 1 дэх заалтад "...болон радио идэвхт," гэсэн хэсэг, "Цацрагаас хамгаалах ажлыг сайжруулахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 93 дугаар тогтоол, Засгийн газрын 1997 оны 180 дугаар тогтоолоор баталсан "Цөмийн энергийн комиссын дүрэм"-ийн 4 дэх заалтын "...цацрагийн аюулгүй байдлыг хангах хууль тогтоомж, эрхийн актууд, цацрагийн аюулгүйн норм, дүрэм, журмыг нийгмийн харилцаанд тохируулан шинэчилж боловсронгуй болгож хэрэгжилтэд хяналт тавина." гэсэн хэсэг, 7 дахь заалт, 14 дэх заалтын "а"-гийн "...цацрагийн аюулгүй байдлыг хангах хууль эрхийн акт, стандарт, цацрагийн аюулгүйн норм, дүрэм, журам,..." гэсэн хэсэг, 14 дэх заалтын "б","г", 15 дахь заалтын "а","в","г"-г тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
