A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын хэрэгцээнд гэрээгээр кино хийлгэх тухай журам, Киног дэлгэцнээ гаргах зөвшөөрөл олгох тухай журам, Гадаадын байг
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын хэрэгцээнд гэрээгээр кино хийлгэх тухай журам, Киног дэлгэцнээ гаргах зөвшөөрөл олгох тухай журам, Гадаадын байгууллага, иргэдэд кино зураг авах зөвшөөрөл олгох тухай журам/

1996 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 62

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Улсын хэрэгцээнд гэрээгээр кино хийлгэх тухай журам"-ыг 1 дүгээр, "Киног дэлгэцнээ гаргах зөвшөөрөл олгох тухай журам"-ыг 2 дугаар, "Гадаадын байгууллага, иргэдэд кино зураг авах зөвшөөрөл олгох тухай журам"-ыг З дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтаар батлагдсан журмуудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон арга хэмжээ авч ажиллахыг Соёлын яам /Н.Энхбаяр/, Сангийн яам /Э.Бямбажав/-д даалгасугай.

3.Кино хийх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг журамлан зохицуулж байгаатай холбогдуулан "Журам, жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1991 оны 260 дугаар тогтоолоор баталсан "Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл олгох тухай журам"-ын хавсралт "Аж ахуйн нэгжээс зөвшөөрөлтэйгээр эрхлэн гүйцэтгэж болох үйлдвэрлэл, үйлчилгээний жагсаалт"-д дор дурдсан нэмэлтийг оруулсугай:

29.Кино, дүрс бичлэгээр үйлчлэх үйл ажиллагаа эрхлэх - Соёлын яам

З0.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын байгууллага, иргэдээс кино зураг авах, дүрс бичлэг хийх үйл ажиллагаа явуулах - Соёлын яам

31.Дуу бичлэгийн үйлчилгээ эрхлэх -Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний эрх олгосон байгууллага