A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 110

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Гадаад харилцааны яам дор дурдсан гадаадын иргэдэд виз олгож, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв тэдгээрийг Монгол Улсад ирсэн үед нь визийн ялгаа буюу зөвшөөрлийг үндэслэн бүртгэж байхаар тогтоосугай.

а/ хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын урьдчилсан зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэний байгуулсан гэрээний дагуу ирж ажиллах гадаадын иргэнд;

б/ бүртгэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийн дагуу төрийн бус болон олон улсын хүмүүнлэгийн байгууллага, аж ахуйн нэгж, төлөөлөгчийн газрын шугамаар ирж ажиллах гадаадын иргэнд.

2.Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын /1993 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Гэрээ/ хэлэлцээрийн 10, 11 дүгээр зүйл болон Хятад, Монголын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын /1991 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Гэрээ/ хэлэлцээрийн 2 дугаар зүйлд заагдсан үйл ажиллагааг байгууллага, иргэдэд чирэгдэл учруулахгүй зохион байгуулах арга хэмжээг 1997 оны 5 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг хууль зүйн сайд Ж.Амарсанаа, Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав нарт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1994 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 49 дүгээр тогтоолын гуравдугаар зүйлийн 3, 4, 5, 6 дугар залтыг хүчингүй борлсонд тооцсугай.