A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

1995 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 194

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1О, Боловсролын тухай хуулийн З6 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 7,8, Дээд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 1997 оны 179 дүгээр тогтоолоор 1 дэх хэсэг хүчингүй

2."Төрийн албан хаагчийн гэр бүлээс суралцагчийн сургалтын зардлыг төрөөс хариуцан санхүүжүүлэх журам"-ыг 1 дүгээр хавсралтын, ёсоор тус тус баталж 1995/1996 оны хичээлийн жилээс эхлэн мөрдүүлсүгэй.

З.Шинжлэх ухаан,боловсролын сайд С.Төмөр-очирт даалгах нь:

а/сургалтын төрийн сангийн зээлээр болон хувийн зардлаар суралцаж байсан төрийн албан хаагчийн гэр бүлийн нэг хүүхдийн сургалтын зардлыг 1995/1996 оны хичээлийн жилээс эхлэн энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан журамд нийцүүлэн санхүүжүүлж, тэдний урьд авсан зээлийн төлбөрийг хуучин журмын дагуу нөхөн төлүүлэх арга хэмжээ авсугай;

5.Төрийн албан хаагчийн гэр бүлийн нэг хүүхдийн сургалтын зардлыг жил бүрийн төсөвт тооцон тусгаж байхыг төсвийн шууд захирагч нарт, уг зардлыг нэгтгэн хянаж улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Э.Бямбажав, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

6.Төрөөс зардлыг нь хариуцан мэргэжлийн сургуульд суралцуулж байгаа төрийн албан хаагчийн гэр бүлээс суралцагчдын болон хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авч мэргэжлийн сургуульд суралцагчдын тоо, зардлын тухай мэдээг жилд 2 удаа гаргаж байхыг Шинжлэх ухаан, боловсролын яам /С.ТӨМӨР-ОЧИР/, Улсын статистикийн газар /Б.ЦЭНДАЮУШ/-т үүрэг болгосугай.

7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 1992 оны 7 дугаар сарын З-ны өдрийн "Журам батлах тухай" 1О7 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.