- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Шударга бус өрсөлдөөнийг хориглох, хянах, зохицуулах ажлыг зохион байгуулах журам/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Шударга бус өрсөлдөөнийг хориглох, хянах, зохицуулах ажлыг зохион байгуулах журам/
1995 оны 2 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 29
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Шударга бус өрсөлдөөнийг хориглох, хянах, зохицуулах ажлыг зохион байгуулах журмыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:
а)шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай Монгол Улсын хууль, энэхүү журмыг хэрэгжүүлэх үүргийг Засаг даргын Тамгын газрын тодорхой ажилтанд хариуцуулан ажиллуулсугай;
б)нутаг дэвсгэртээ байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд судалгаа хийлгэж, тухайн зах зээлд дангаар ноёрхогч буюу давамгайлах байдалтай байгаа, эсвэл тэр байдлаа алдсанд тооцогдох аж ахуйн нэгжийн талаар дүгнэлт гаргуулж тухай бүр шүүхээр тогтоолгон нийтэд мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажилласугай;
Текст томруулах
A
A
A
