- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хөрөнгө оруулалтын өмнөх судалгаа, хөтөлбөр, төслүүдийг зөвшөөрөх, батлах, хэрэгжилтэд хяналт тавих журам/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хөрөнгө оруулалтын өмнөх судалгаа, хөтөлбөр, төслүүдийг зөвшөөрөх, батлах, хэрэгжилтэд хяналт тавих журам/
1995 оны 2 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 31
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хөрөнгө оруулалтын өмнөх судалгаа, хөтөлбөр, төслүүдийг зөвшөөрөх, батлах, хэрэгжилтэд хяналт тавих журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Засгийн газраас энэ журам гарахаас өмнө баталсан буюу цаашид шинээр баталж хэрэгжүүлэх хөтөлбөр, төслүүдийг дээрх журмын дагуу ангилж тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, эрэмбэ дарааллыг тогтоох, хэрэгжүүлэгч байгууллага, санхүүжүүлэх эх үүсвэрийг тухайн жилд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган шийдвэрлэж байхыг Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
