- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ажиллах хүч гадаад оронд гаргах, гадаад орноос авах /

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ажиллах хүч гадаад оронд гаргах, гадаад орноос авах /
1994 оны 3 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 49
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Ажиллах хүч гадаад оронд гаргах, гадаад орноос авах журмыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Ажиллах хүч гадаад оронд гаргах, гадаад орноос авах гэрээ, хэлэлцээр байгуулахад баримтлах ерөнхий нөхцөлийг энэ 3 дугаар сард багтаан баталж гаргахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожавт даалгасугай.
3.Ажиллах хүч гадаад оронд гаргах, гадаад орноос авах гэрээ,хэлэлцээр байгуулахдаа энэ журам болон ерөнхий нөхцөлийг удирдлага болгон ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Текст томруулах
A
A
A
