- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх байгууллагуудын ажиллах журам/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх байгууллагуудын ажиллах журам/
1994 оны 10 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 175
Архидан согтуурахтай тэмцэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх байгууллагуудын ажиллах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх байгууллагыг байгуулж ажиллуулах арга хэмжээг зохих нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр дэс дараатай хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн яам /П.НЯМДАВАА/, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хууль зүйн сайд Н.ЛУВСАНЖАВ
Текст томруулах
A
A
A
