A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн захиргааны албан тушаал хавсрах, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам, Хавср
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн захиргааны албан тушаал хавсрах, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам, Хавсран гүйцэтгэж болохгүй төрийн албан тушаалын жагсаалт/

1995 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 215

Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 21 дүгээр зүйлийн З-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Төрийн захиргааны албан тушаал хавсрах, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам"-ыг 1 дүгээр хавсралтын, "Хавсран гүйцэтгэж болохгүй төрийн албан тушаалын жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталж,1996 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого,хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ