A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон /

1994 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 115

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"БНМАУ-ын Өмч хувьчлах туха хуулийг хэрэгжүүлэхтэй холобгдсон зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1991 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 169 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан "Дуудлагын худалдааг зохион байгуулж явуулах нийтлэг журам"-д дор дурдсан өөрчлөлт оруулсугай:

а)1 дүгээр зүйлийн "...дуудлагын худалдаанаас...", 5 дугаар зүйлийн "г" заалтын ...анхны үнийг...", 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "...үнийг илэрхийлсэн..." болон "...хувьтай тэнцэх...", 11 дүгээр зүйлийн "...барьцаанд өгсөн...", 15 дугаар зүйлийн "...харьяалалгүй хүмүүс..." гэж заасны дараа тус тус "...бэлэн мөнгө," гэсэн хэсэг нэмсүгэй;

б)6 дугаар зүйлийн нэг дэх хэсгээс "...тооны..." 9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгээс "...ногоон тасалбарын тоогоор илэрхийлэн...", 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгээс "...тасалбараар..." гэснийг тус тус хассугай;

в)6 дугаар зүйлд заасан дуудлагын худалдаанд оролцох хүсэлтэй этгээдийн уг худалдаанд оролцсон эд хөрөнгө худалдан авах эрх олж авахад төлөх хураамжийн хэмжээг 2000 төгрөг, ажиглагчаар оролцох этгээдийн төлөх хураамжийн хэмжээг 200 төгрөг болгон өөрчлөн тогтоосугай.