A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1997 оны 5 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 127

Монгол Улсын Худалдааны албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Худалдааны албан татварын тухай" Засгийн газрын 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 87 дугаар тогтоолоор баталсан "Худалдааны албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам"-д дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:

а/3 дугаар зүйлийн "б" заалтад

"-худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ

-харилцаа холбооны үйлчилгээ

2.Энэхүү тогтоолыг 1997 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3.Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа үйлдвэрлэж, ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг цаашид худалдааны /нэмүү өртгийн/ албан татварт бүрэн хамруулах талаар Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор уг албан татварын мөн чанар, татварыг ногдуулах, төлөх, тайлагнах журмын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлах арга хэмжээг энэ оны 7 дугаар сарын 1-ний дотор авч ажиллахыг Монгол Улсын Үндэсний татварын ерөнхий газрын дарга Ж.Баасандашид даалгасугай.