A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2006 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 63

Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 9.1, 22.2, 25.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2003 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны үйлчилгээний хөлс, түүний орлогыг захиран зарцуулах журам"-д дараахь агуулгатай нэмэлтийг тус тус оруулсугай:

а/2.2-ын "з", "и" заалт:

"з/ипотекийн зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай зээлдүүлэгчийн хүсэлт;"

"и/ипотекийн зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай ялагчийн хүсэлт."

б/2.7-гийн "в" заалт:

в/3.2-ын хүснэгтийн нэг дэх баганын "Худалдах, худалдан авах гэрээ" гэсний дараа "ипотекийн зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай зээлдүүлэгчийн хүсэлт" гэж, мөн баганын "Албадан дуудлага худалдаагаар худалдагдсан" гэсний дараа "ипотекийн зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай ялагчийн хүсэлт" гэж.