- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ //ҮХЦ-ийн 2007 оны 01-р тогтоолоор хүчингүй болсон/

/ҮХЦ-ийн 2007 оны 01-р тогтоолоор хүчингүй болсон/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2005 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр .
Улаанбаатар хот
Дугаар 208
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Олимпийн наадмын тоглолтод багтдаг спортын төрлөөр Олимп, тивийн наадам, дэлхий, тивийн аварга, дэлхийн цомын аварга, оюутны универсиад, оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон параолимпийн наадамд медальт байранд шалгарсан тамирчдыг урамшуулах "Мөнгөн шагнал олгох журам"-ыг 1 дүгээр, "Мөнгөн шагналын хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай
2. Мөнгөн шагналд шаардагдах хөрөнгийг төсвийн багцдаа жил бүр тусган санхүүжүүлж байхыг Эрүүл мэндийн сайд Т.Гандид даалгасугай
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Олимпийн наадамд бэлтгэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2001 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 187 дугаар тогтоол, "Журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 275 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
