A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аж ахуйн нэгжийн давамгай болон зүй ёсны монополь байдалтай, түүнчлэн давамгай байдлаа алдсаныг тогтоох/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аж ахуйн нэгжийн давамгай болон зүй ёсны монополь байдалтай, түүнчлэн давамгай байдлаа алдсаныг тогтоох/

2005 оны 10 дугаар сарын 7-ны өдөр .

Улаанбаатар хот

Дугаар 214

Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 14.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Аж ахуйн нэгжийн давамгай болон зүй ёсны монополь байдалтай, түүнчлэн давамгай байдлаа алдсаныг тогтоох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай

2. Энэхүү журмын дагуу бараа бүтээгдэхүүний хүрээг тогтоох, газар зүйн хил хязгаарыг тодорхойлох нарийвчилсан аргачлал боловсруулан баталж давамгай болон зүй ёсны монополь байдалтай аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын дарга Б.Жаргалсайханд үүрэг болгосугай

(Энэ тогтоолыг 2010-11-17-ны 298-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ