- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 252
Улаанбаатар хот
ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэн У.Барсболд болон С.Гүрү Даваа Рэнбүчи нараас Монгол Улсын Засгийн газарт бэлэглэсэн эд хөрөнгийг зохих журмын дагуу төрийн өмчид бүртгэн авч Байгаль орчны яаманд хариуцуулсугай
2. "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх объектын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаар тогтоолын хавсралтын "Нэг.Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх объект" гэсэн хэсэгт "8.Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн" гэж нэмсүгэй
З. Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа, үйлчилгээг "Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн" төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр хариуцуулж, холбогдох зардлыг Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлж байхыг Байгаль орчны сайд У.Барсболдод зөвшөөрсүгэй. (энэ зүйлийг 2010-06-09-ний 146- тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Байгаль орчны сайд У.БАРСБОЛД
Текст томруулах
A
A
A
