A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”, “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын с
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2006 оны 5 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 115

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам", "Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам"/

Соёлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам"-ыг 1 дүгээр, "Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөгжмийн том хэлбэрийн бүтээл, дүрслэх урлагийн шилдэг бүтээл болон ном хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авахад зориулж тус бүр 50.0 (тавин) сая төгрөг, нийт 150.0 (нэг зуун тавин) сая төгрөгийг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөгжмийн том хэлбэрийн болон дүрслэх урлагийн шилдэг бүтээл худалдан авах тухай" Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН