A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 136

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Шинжээчдийн багийн ажиллах журам", "Шинжээчийн эрх олгох журам"/

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.8-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Шинжээчдийн багийн ажиллах журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Шинжээчийн эрх олгох журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, шинжээчдийн багийн үйл ажиллагаанд хэрэглэх загвар маягт, холбогдох зааврыг баталж мөрдүүлэхийг Сангийн сайд Н.Баяртсайханд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН