A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 126-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2006 оны 7 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 184

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 8.7, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23.5-ыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 109 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.ОДБАЯР