A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, биелэлтийг дүгнэх, мэдээлэх/ ЗГ-ын 2013-9-21-ний 322-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, биелэлтийг дүгнэх, мэдээлэх/

ЗГ-ын 2013-9-21-ний 322-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

2006 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 160

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, биелэлтийг дүгнэх, мэдээлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. /Журамд ЗГ-ын 2009-09-16-ны өдрийн 285, 2010-01-13-ний өдрийн 11, 2011-11-16-ны 324-р тогтоолоор нэмэлт,өөрчлөлт орсон/

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм, журам, үнэмлэх, тэмдгийн загвар батлах тухай" Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 157 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД