- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 130
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 1997 оны 109 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-ын 13 дугаар заалтын 2 дахь өгүүлбэрийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"Эдгээр баримт бичигт нийслэлд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, хэлтсийн дарга; аймагт иргэний бүртгэл, мэдээллийн албаны дарга, түүний эзгүйд тухайн аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, хууль зүйн хэлтсийн дарга, Сэлэнгэ аймгийн Мандал сум, нийслэлийн Багахангай, Налайх, Багануур дүүрэгт сум, дүүргийн засаг дарга, тамгын газрын дарга; хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар нэвтрэх үнэмлэхэд Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газартай байгуулсан холбогдох хэлэлцээрт заагдсан хил орчмын сумдын засаг дарга нар тус тус гарын үсэг зурна".
2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нарт даалгасугай.
Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
