A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам/

1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 109

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Монгол Улсын дипломат болон албан паспортыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж 1998 онд багтаан хэвлүүлэхийг Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэлд даалгасугай.

3.Монгол Улсын дипломат болон албан паспорт хэвлүүлэхэд шаардагдах зардлыг улсын төсвөөс гаргахыг Сангийн сайд П.Цагаанд даалгасугай.

4.Монгол Улсын виз олгох журмыг шинэчлэн боловсруулах арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл, Хууль зүйн сайд Ж.Амарсанаа, Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав нарт даалгасугай.

5.Зохих бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр "Буянт-ухаа", "Замын-үүд", "Сүхбаатар", "Алтанбулаг" зэрэг олон улсын нээлттэй боомт дээр 1997 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн гадаадын иргэдэд виз олгох хэсгийг ажиллуулахыг Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл, Хууль зүйн сайд Ж.Амарсанаа, Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав, Улсын аюулгүй байдлыг хангах газрын дарга Ж.Энхнасан нарт даалгасугай.

6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 81 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Хууль зүйн сайд Ж.АМАРСАНАА

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам/

1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 109

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.”Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Монгол Улсын дипломат болон албан паспортыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж 1998 онд багтаан хэвлүүлэхийг Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэлд даалгасугай.

3.Монгол Улсын дипломат болон албан паспорт хэвлүүлэхэд шаардагдах зардлыг улсын төсвөөс гаргахыг Сангийн сайд П.Цагаанд даалгасугай.

4.Монгол Улсын виз олгох журмыг шинэчлэн боловсруулах арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл, Хууль зүйн сайд Ж.Амарсанаа, Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав нарт даалгасугай.

5.Зохих бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр “Буянт-ухаа”, “Замын-үүд”, “Сүхбаатар”, “Алтанбулаг” зэрэг олон улсын нээлттэй боомт дээр 1997 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн гадаадын иргэдэд виз олгох хэсгийг ажиллуулахыг Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл, Хууль зүйн сайд Ж.Амарсанаа, Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав, Улсын аюулгүй байдлыг хангах газрын дарга Ж.Энхнасан нарт даалгасугай.

6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 81 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Хууль зүйн сайд Ж.АМАРСАНАА