- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Энэ тогтооолыг 2010 оны 36-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Энэ тогтооолыг 2010 оны 36-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
2005 оны 6 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 143
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр тогтоол, "Журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 137 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 179 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
