A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2005 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2004-135-т/

Дугаар 150

Чөлөөт бүсийн тухай хуулийн 18 дугаар зүйл, Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2004 оны 135 дугаар тогтоолоор баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалт"-ын Хоёрдугаар хэсэгт "4."Алтанбулаг" худалдааны чөлөөт бүс" гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Үйлдвэр, худалдааны сайд С.БАТБОЛД