A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2006 оны 61-р тогтоолоор хүчингүй болсон/

2005 оны 7 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 168

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын 2000 оны 152 дугаар тогтоолоор баталсан "Гадаадын зээл, тусламжийг зохицуулах зөвлөлийн ажиллах журам"-ын 2 дугаар заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"2.Зөвлөлийг Сангийн сайд тэрүүлэх бөгөөд зөвлөлийн орлогч дарга нь Үйлдвэр, худалдааны сайд байна."

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 235 дугаар тогтоолдыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ