- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 297-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 297-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 233
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1 "Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байгуулах элэгдлийн хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталж, 2006 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлэхээр тогтоосугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндсэн хөрөнгийн элэгдлийн хувь, үнэлгээний тухай" Засгийн газрын 1994 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
