A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 298

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (монополь болон АА эрхлэгчийг тогтоох)

Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2005 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 214 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.АЛТАНХУЯГ