A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 271

Улаанбаатар хот

ЖИШИГ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ (наадмын санхүүжилт)

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд зориулан төсвөөс гаргах санхүүжилтийн жишиг дээд хэмжээг аймагт 10.0 (арван) сая төгрөг, суманд 5.0 (таван) сая төгрөг байхаар тус тус тогтоож, бөх, уяач, харваачдад төсвөөс олгох бай, шагналын жишиг хэмжээг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай./Хавсралтад ЗГ-ын 2014-6-14-ний 194-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Орон нутгийн чанартай наадам, oйг тэмдэглэхэд шаардагдах зардлыг энэ тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан жишиг хэмжээгээр тооцон төсвөөс олгосон хөрөнгийн хэмжээнд багтаан хуваарилж байхыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ