- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгох, зээлийн хүүг нөхөн төлөх журам”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас /ЗГ-ын 2011 оны 375-р тогтоолоор хүчингүй болсон/
/ЗГ-ын 2011 оны 375-р тогтоолоор хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгох, зээлийн хүүг нөхөн төлөх журам", "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас бизнес инкубацийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх журам", "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас аж ахуй эрхлэх сургалтад хамруулах, төсөл, хөтөлбөр боловсруулахад зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээ үзүүлэх журам"/
2006 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 166
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 10.6-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгох, зээлийн хүүг нөхөн төлөх журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас бизнес инкубацийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх журам"-ыг 2 дугаар хавсралт, "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас аж ахуй эрхлэх сургалтад хамруулах, төсөл, хөтөлбөр боловсруулахад зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээ үзүүлэх журам"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 137 дугаар тогтоолын 3 дугаар зүйл, "Журам батлах тухай" Засгийн газрын 2002 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх