- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Гадаадын зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журам”/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Гадаадын зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журам"/
2006 оны 7 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 185
Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн 8.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Гадаадын зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 211
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Өрийн удирдлагын тухай хуулийн 29.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийн эх үүсвэрийг зориулалтын дагуу үр дүнтэй ашиглах, дамжуулан зээлдүүлэх зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх, зээлийг эргэн төлөх хөрөнгийн эх үүсвэрийг эцсийн зээлдэгч болон дэд зээлдэгч нь жил бүрийн төсөвтөө тусган журмыг хэрэгжүүлж ажиллахыг төсвийн захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 185 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
